IPSC Action Air Club нь Монголын Практик Буудлагын Холбооны харьяа клуб тул Монгол улсад практик буудлагын спортын үйл ажиллагаа явуулах бүх эрхийг ОУПБХ-ноос олгосон.

      Эйкшн эйр клуб нь 7 хоног бүрийн НЯМ гарагт тэмцээн уралдаан зохион байгуулдаг бөгөөд гишүүнээр элсэхийн тулд аюулгүй ажиллагааны анхан шатны сургалтанд хамрагдах шаардлагатай. Сургалт нь зөвхөн БЯМБА гарагт хичээллэж байна. Мөн ажлын өдрүүдэд тамирчид хувийн бэлтгэл хангах зорилгоор клубынхээ зааланд бэлтгэл хийх боломжтой.

            Практик буудлагын спорт нь зэвсэгийн хувьд 5 төрөлд хуваагддаг бөгөөд эйкшн эйр төрөл бол энэхүү 5 төрлийн нэг юм. Эйрсофт бууг ашиглан практик буудлагын спортын дүрмийг баримтлан тэмцээн уралдаан, сургалтууд явагддагаараа онцлогтой.

Эйкшн эйр клубтэй холбогдох утас: 8611-0200