ТАНИЛЦАХ СУРГАЛТ

  • Сургалтын түвшин:
  • Сургалтын хугацаа: 1 өдөр буюу 6 цаг (Ням 10:00-16:00)
  • Сургалтын хэрэгсэл: Glock 17 Airsoft GBB гар буу, гар бууны гэр, дайз, дайзны гэр, нүдний шил, буудлагын үед хэрэглэх газ, ВВ сум зэрэг бүх шаардлагатай зүйлсийг манайхаас хэрэглүүлнэ.
  • Сургалтын төлбөр: 80,000
  • Сургалтын тайлбар: Анхан шатны сургалтын өмнөх сургалт бөгөөд энэ сургалтыг алгасан шууд анхан шатны сургалтанд хамрагдаж болно. Ердөө танилцах байдлаар нэг өдрийг өнгөрүүлж буудаж үзэх бол энэ сургалт нь тохиромжтой.
  • Сургалтыг төгссөнөөр ямар нэгэн батламж, гэрчилгээ олгохгүй зөвхөн дадлага, туршлага, өнгөцхөн мэдлэгтэй болох болно.
  • Таныг практик буудлагын спортын мэргэжлийн инструктор багш, талбайн шүүгч нар аюулгүй буудахад туслах болно.

АНХАН ШАТНЫ СУРГАЛТ

  • Сургалтын түвшин: Анхан шат
  • Сургалтын хугацаа: 2 өдөр буюу 14 цаг цаг (Бямба 10:00-18:00, Ням 10:00-16:00)
  • Сургалтын хэрэгсэл: Glock 17 Airsoft GBB гар буу, гар бууны гэр, дайз, дайзны гэр, нүдний шил, буудлагын үед хэрэглэх газ, ВВ сум зэрэг бүх шаардлагатай зүйлсийг манайхаас хэрэглүүлнэ.
  • Сургалтын төлбөр: 300,000₮ (Хэрэв суралцагч нь хувийн хэрэгсэлтэй бөгөөд дээрх зүйлсийн алийг нь ч ашиглахгүй тохиолдолд сургалтын төлбөр 220,000₮ болно.)
  • Клубын гишүүнээр элсэж цаашид хичээллэх тохиолдолд зайлшгүй уг сургалтыг төгссөн байхыг шаардана.
  • Анхан шатны сургалтын үнийн дүнд клубын гишүүнчлэлийн эхний сарын хураамж болох 150,000₮ багтсан.
  • Клубын сарын хураамжинд ажлын өдрүүдийн турш бэлтгэл хийх заал ашиглалтын төлбөр болон тухайн сард явагдах клубын бүх тэмцээний хураамж (сард ойролцоогоор 3 удаа явагдана) багтсан байдаг.
  • Сургалтыг төгссөнөөр практик буудлагын спортын “Хийн гар буу” төрлийн тэмцээн уралдаанд оролцох эрх нээгдэх юм.
  • Сургалтыг төгссөнөөс хойш 3 сарын хугацаанд хамгийн багадаа 5 удаагийн тэмцээнд ороогүй тохиолдолд давтан сургалтанд хамрагдахыг шаардана.

АНХАН, ДУНД ШАТНЫ КУРС СУРГАЛТ

  • Сургалтын түвшин: Анхан, дунд шат
  • Сургалтын хугацаа: 1 сар буюу 56 цаг (Мягмар 19:00-22:00, Пүрэв 19:00-22:00, Ням 10:00-16:00) + Эхний сургалт Бямба 10:00-18:00 хүртэл анхан шатны ангитай цуг явагдана.)
  • Сургалтын төлбөр: 350,000₮
  • Сургалтын хэрэгсэл: Өөрийн хувийн хэрэгсэлтэй байхыг шаардана.
  • Сургалтыг төгссөнөөр практик буудлагын спортын “Хийн гар буу” төрлийн тэмцээн уралдаанд оролцох эрх нээгдэхээс гадна буудагчидтай эн зэрэгцэж тэмцээнд оролцох хүчин чадалтай дадлага, туршлага, мэдлэг хуримтлуулсан байх болно.
  • Анхан, дунд шатны сургалтын үнийн дүнд клубын гишүүнчлэлийн эхний сарын хураамж болох 150,000₮ багтсан.
  • Клубын сарын хураамжинд ажлын өдрүүдийн турш бэлтгэл хийх заал ашиглалтын төлбөр болон тухайн сард явагдах клубын бүх тэмцээний хураамж багтсан байдаг.
  • Сургалтыг төгссөнөөс хойш 6 сарын хугацаанд хамгийн багадаа 10 удаагийн тэмцээнд ороогүй тохиолдолд давтан сургалтанд хамрагдахыг шаардана.


ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ

  • Сургалтын түвшин: Ганцаарчилсан
  • Сургалтын хугацаа: 7 өдөр буюу 30 цаг (Даваа-Баасан гарагт 19:00-22:00, Бямба 10:00-18:00, Ням 10:00-16:00) 
  • Сургалтын хэрэгсэл: Өөрийн хувийн хэрэгсэлтэй байхыг шаардана.
  • Сургалтыг зөвхөн тухайн буудагчид зориулсан програмаар, шахуу хөтөлбөртэйгээр 2 инструкторын зааварчилгаагаар явуулна.

Сургалтанд бүртгүүлэх

Санамж*

  • Сургалтын бүртгэл нь сургалтын төлбөрийн 50%-г шилжүүлснээр баталгаажна. Сургалтанд ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирнэ.
  • Дансны дугаар: 5003-845-177 (Хаанбанк Арслан)
  • Анхан болон анхан дунд шатны сургалтанд ирэхдээ бүрдүүлж өгөх шаардлагатай материалын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
  • Хувцаслалт: Сургалтанд ирэхдээ сольж өмсөх цэвэр ултай заалны пүүз, бүс зүүж болдог түдүүлтэй өмдтэй ирнэ.

70144837_659931057827233_8683696193382907904_o.jpg

Анхан болон анхан, дунд шатны курс сургалтыг төгсөгчдөд дараах гэрчилгээг гардуулна. ОУПБХ-ны дүрмээр тэмцээнд оролцогч нь зайлшгүй аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан аюулгүй буудагч байхыг шаарддаг.