Сургалтын нэр: Гишүүнчлэлийн сургалт (Насанд хүрэгчид)

Хамрах хүрээ: Экшн Эйр Клубын гишүүнээр элсэж, практик буудлагын спортын хийн гар бууны төрлөөр тууштай хичээллэхээр шийдсэн, хангалттай хэмжээнд тухайн спорт, төрлийн тухай уншиж судласан 18-с дээш насны Монгол улсын иргэн

Сургалтын хугацаа: 1 сар (4 долоо хоног)

Анги дүүргэлт: 4 суралцагч

АнгиудБямбаНям
Өглөөний анги08:00 – 11:0008:00 – 11:00
Өдрийн анги12:00 – 15:0012:00 – 15:00
Оройн анги16:00 – 19:0016:00 – 19:00
Жич: 4 суралцагчийн хүсэлтээр ажлын өдрийн анги нэмж үүсгэх боломжтой.

Онлайн сургалт: Практик сургалт эхлэхээс өмнө анги бүрдэх хүртэлх хугацаанд бүх суралцагчид онлайн сургалтанд хамрагдан 4 цагийн дүрэм, онолын хичээлийг үзэж судласан байх шаардлагатай. Гишүүнчлэлийн сургалтын төлбөрт онлайн сургалтын төлбөр багтсан болно.

Сургалтын төлбөр: 384,000₮ (Сургалтын төлбөрт 85,000₮ төлбөртэй онлайн сургалт багтсан, гишүүнчлэлийн сургалтыг төгсөөд клубын гишүүнээр элсэн тогтмол хичээллэж эхлэхэд эхний 3 сарын гишүүнчлэлийн хураамж 30% чөлөөлөгдөнө, энэ нь нийт 135,000₮ хөнгөлөлт байдаг. Сургалтын төлбөрт хэрэгслийн үнэ багтаагүй бөгөөд практик сургалтанд ирэхдээ хувийн хэрэгсэлтэй болсон байх шаардлагатай, хэрэв сургалтын үеээр түрээслэн ашиглах бол нэг өдрийн 30,000₮ байна. Ямар хэрэгсэл хаанаас худалдан авах, ямар үнэ ханштай, анхлан суралцагчид аль загвар нь тохиромжтой талаар та онлайн сургалтаас мэдэж авах боломжтой.)

Сургалтын төлбөрийн 50% шилжүүлж бүртгэлээ баталгаажуулах бөгөөд бүртгэл баталгаажсан суралцагчийг 4 цагийн онлайн сургалтанд хамруулж бүртгүүлсэн анги нь бүрдэх хүртэл түр хүлээнэ. Анги бүрдсэн долоо хоногийнхоо Бямба гарагаас эхлэн тасралтгүй 4 долоо хоногийн турш нийт 24 цагийн сургалтыг авч 5 дахь долоо хоногтоо 2 цагийн хугацаанд аюулгүй ажиллагааны шалгалт өгч тэнцсэн тохиолдолд клубын гишүүнээр элсэж, клубын тэмцээнд оролцох, инструкторын хяналтан дор хувийн бэлтгэл хийх эрх үүснэ.

Аюулгүй ажиллагааны шалгалт нь суралцагчийг анхан шатны аюулгүй ажиллагаа хангахуйц буудагч болсон эсэхийг шалгах зорилготой бөгөөд суралцагч нь шалгалтын үеээр ОУПБХ-ны тэмцээний дүрмийн 10-р бүлэгт заасан аюулгүй ажиллагааг зөрчсөн тохиолдолд шалгалтанд унасанд тооцно. Суралцагч нь 2 удаа элсэлтийн шалгалтыг үнэ төлбөргүй давтан өгөх эрхтэй бөгөөд, нийт 3 удаа унасан тохиолдолд давтан сургалтанд хамрагдана.

Бүрдүүлэх материал:

Баримт бичгийн нэрТайлбар
Гишүүнчлэлийн анкет, сургалтын анкет, аюулгүй ажиллагааны баталгааСургалтанд хамрагдах үедээ бөглөж өгнө
4% Цээж зураг + Файлаар илгээх3*4 хэмжээтэй, цагаан дэвсгэртэй байх
Иргэний үнэмлэхний цахим лавлагааТҮЦ машин эсвэл e-mongolia.mn
Оршин суугаа хаягын лавлагааТҮЦ машин эсвэл e-mongolia.mn
Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл, согогийн жагсаалтад заасан өвчин, эмгэггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудасА-33 маягтыг өөрийн харьяа дүүргийн эмнэлэгээс авч, үзлэгт хамрагдан тамгалуулсан байх
Цусны бүлэг тодорхойлуулсан магадлагаа (ABO, RH)Цусны эрүүл мэндийн төв эсхүл өөр бусад эмнэлэгийн тодорхойлолт
Сургалтын үлдэгдэл төлбөрСургалтын үлдэгдэл төлбөрийг практик сургалтын эхний өдөр төлсөн байна.