Классик ангилал нь зэвсгийн хэмжээг IPSC box-д таарч байхаар хязгаарладаг бөгөөд зөвхөн 1911 загварын гар буунд зориулсан дивишн юм. Дайзтайгаа хамт хайрцагт багтаж байх ёстой бөгөөд 10-с илүүгүй ВВ сумаар цэнэглэх ёстой.

Open Standard Classic Production
1 IPSC хайрцагт багтах Шаардлагагүй Шаардлагатай Шаардлагатай 127мм гол төмөртэй байх
2 Дайзны хамгийн том хэмжээг баримтлах 170мм (Хавсралт Е2 баримтлах) Шаардлагатай Шаардлагатай Шаардлагатай
3 Дайзны сумны хязгаар 28 18 15 10
4 Гар бууны биеээс хамгийн хол байх зай 50мм (Дүрмийн 5.2.5-г баримтлах)
5 Дүрмийн 5.2.10 / хавсралт Е2 баримтлах Шаардлагагүй Шаардлагатай Шаардлагатай Шаардлагатай
6 Электрон түргэн хараа ашиглах Зөвшөөрнө Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй
7 Хошууны нэмэлт тоноглолыг зөвшөөрөх Зөвшөөрнө Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй

Зөвлөмж: Эйрсофт буунд нэмж хийгдэх тоноглол нь өртөг өндөр тул энэхүү ангилалд өрсөлдөх бол судалгаа сайтар хийж, санхүүгийн ачааллаа зөв тооцоолно уу. ДАШТ-нд оролцсон 481 тамирчдын 33 нь классикангилалд өрсөлдсөн бөгөөд өрсөлдөгч багатай ч өрсөлдөгчид нь олон жил буудсан туршлагатай буудагчид байх нь олон.

Классик ангиллын буу нь шууд стандарт ангиллын тэмцээнд оролцоход бэлэн байх ёстой. Учир нь стандарт ангиллын бүх хязгаарлалтад хүрдэггүй нарийн дайзтай, дайзны цонх жижигтэй хэцүү дивишн юм.

Тиймээс буудагч нь энэхүү дивишнээр тэмцээн уралдаанд оролцож, бэлтгэл сургууль хийх нь буудагчийг дайз солих техникийг илүү хурдан болгож өгдөг, учир нь дайзандаа 10хан сумтай шүү дээ. Мөн түүндээ тааруулаад дайз солих цэгүүдээ маш сайн тодорхойлж сурдаг. Төлөвлөгөө гаргалт нь илүү нарийн байдаг бөгөөд илүү буудал хийхэд маш том эрсдэл үүрдэг нарийн төвөгтэй дивишн юм.