Опен буюу чөлөөт ангилал нь зэвсгийн хэмжээг хязгаарладаггүй. Зөвхөн дайзны хэмжээг хязгаарлах бөгөөд 170мм-с бага хэмжээтэй 28-с илүүгүй ВВ сумаар цэнэглэх ёстой.
Open | Standard | Classic | Production | ||
1 | IPSC хайрцагт багтах | Шаардлагагүй | Шаардлагатай | Шаардлагатай | 127мм гол төмөртэй байх |
2 | Дайзны хамгийн том хэмжээг баримтлах | 170мм (Хавсралт Е2 баримтлах) | Шаардлагатай | Шаардлагатай | Шаардлагатай |
3 | Дайзны сумны хязгаар | 28 | 18 | 10 | 15 |
4 | Гар бууны биеээс хамгийн хол байх зай | 50мм (Дүрмийн 5.2.5-г баримтлах) | |||
5 | Дүрмийн 5.2.10 / хавсралт Е2 баримтлах | Шаардлагагүй | Шаардлагатай | Шаардлагатай | Шаардлагатай |
6 | Электрон түргэн хараа ашиглах | Зөвшөөрнө | Зөвшөөрөхгүй | Зөвшөөрөхгүй | Зөвшөөрөхгүй |
7 | Хошууны нэмэлт тоноглолыг зөвшөөрөх | Зөвшөөрнө | Зөвшөөрөхгүй | Зөвшөөрөхгүй | Зөвшөөрөхгүй |
Зөвлөмж: Эйрсофт буунд нэмж хийгдэх тоноглол нь өртөг өндөр тул энэхүү ангилалд өрсөлдөх бол судалгаа сайтар хийж, санхүүгийн ачааллаа зөв тооцоолно уу. ДАШТ-нд оролцсон 481 тамирчдын 175 нь опен ангилалд өрсөлдсөн бөгөөд өрсөлдөөн нь маш ширүүн болж өнгөрдөг юм.