Зөвхөн продакшн лист-нд багтсан гар бууг хэрэглэнэ. Өөр төрлийн гар бууг зөвшөөрөхгүй.

Open Standard Classic Production
1 IPSC хайрцагт багтах Шаардлагагүй Шаардлагатай Шаардлагатай 127мм гол төмөртэй байх
2 Дайзны хамгийн том хэмжээг баримтлах 170мм (Хавсралт Е2 баримтлах) Шаардлагатай Шаардлагатай Шаардлагатай
3 Дайзны сумны хязгаар 28 18 15 10
4 Гар бууны биеээс хамгийн хол байх зай 50мм (Дүрмийн 5.2.5-г баримтлах)
5 Дүрмийн 5.2.10 / хавсралт Е2 баримтлах Шаардлагагүй Шаардлагатай Шаардлагатай Шаардлагатай
6 Электрон түргэн хараа ашиглах Зөвшөөрнө Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй
7 Хошууны нэмэлт тоноглолыг зөвшөөрөх Зөвшөөрнө Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй

Зөвлөмж: Эйрсофт буунд нэмэлт тоноглол хийхгүй тул санхүүгийн ачаалал багатай. ДАШТ 2018-нд оролцсон 481 тамирчдын 60 нь продакшн ангилалд өрсөлдсөн бөгөөд өрсөлдөгч багатай, боловч маш хурдацтай нэмэгдэж байгаа.

Продакшн ангиллын буудагч нь бэлэн байдлын 1-р төлвөөс чавх буулгаж, хатуу гохноос эхний буудалтыг хийдэг тул ил чавхтай буутай буудагчид хугацааны хувьд бага зэрэг алдагдалтай. Харин Glock төрлийн гар буу нь далд чавхтай тул энэ талаараа давуу тал гарч ирдэг.

Хамгийн тохиромжтой зэвсэг нь Tokyo Marui Glock 17 загвар юм. Сэлбэг, хэрэгсэл нь түгээмэл, хуванцар замаг нь хөнгөн явалттай, хурдтай буудалт хийх боломж илүү байдаг.