Стандарт ангилал нь зэвсгийн хэмжээг IPSC box-д таарч байхаар хязгаарладаг. Дайзыг 18-с илүүгүй ВВ сумаар цэнэглэх ёстой.

Open Standard Classic Production
1 IPSC хайрцагт багтах Шаардлагагүй Шаардлагатай Шаардлагатай 127мм гол төмөртэй байх
2 Дайзны хамгийн том хэмжээг баримтлах 170мм (Хавсралт Е2 баримтлах) Шаардлагатай Шаардлагатай Шаардлагатай
3 Дайзны сумны хязгаар 28 18 10 15
4 Гар бууны биеээс хамгийн хол байх зай 50мм (Дүрмийн 5.2.5-г баримтлах)
5 Дүрмийн 5.2.10 / хавсралт Е2 баримтлах Шаардлагагүй Шаардлагатай Шаардлагатай Шаардлагатай
6 Электрон түргэн хараа ашиглах Зөвшөөрнө Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй
7 Хошууны нэмэлт тоноглолыг зөвшөөрөх Зөвшөөрнө Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй Зөвшөөрөхгүй

Зөвлөмж: Эйрсофт буунд нэмж хийгдэх тоноглол нь өртөг өндөр тул энэхүү ангилалд өрсөлдөх бол судалгаа сайтар хийж, санхүүгийн ачааллаа зөв тооцоолно уу. ДАШТ-нд оролцсон 481 тамирчдын 213 нь стандарт ангилалд өрсөлдсөн бөгөөд өрсөлдөөн нь маш ширүүн болж өнгөрдөг юм.

Ерөнхийдөө бол түргэн хараа, компенсаторгүй, богино дайзтай опен ангилал гэж ойлгоход болно.

Хамгийн тохиромжтой зэвсэг нь Hi-Capa, STI төрлийн гар буунууд юм. Мөн стандарт ангиллын шаардлагыг хангаж л байвал тэрхүү бууг хүн өөрөө гэртээ угсарсан ч байж болдог, заавал ямар нэгэн бууг засч сайжруулах биш өөртөө зориулаад CNC machine, 3D printer-ээр хүртэл хийж тэмцээнд оролцдог шилдэг буудагчид маш их болсон.