Жуниор хөтөлбөр буюу хүүхдэд зориулсан буудлагын курс хичээл нь 18 насанд хүрээгүй хүүхэд багачуудыг практик буудлагын спортод сонирхолтой болгох, аюулгүй ажиллагаа, зэвсэгтэй харьцах мэдлэгийг олгох, цаашлаад байнга хичээллэж хөгжүүлэх сургалтын програм юм.

Давуу талууд:

  • Таны хүүхэд галт зэвсэгтэй харьцах анхан шатны ажиллагаанд эйрсофт спорт-сургалтын зэвсэгийг ашиглан суралцах болно.
  • Зэвсэгтэй байнга ажиллаж, буудлагын дасгал хийх нь анхаарал төвлөрөх, сэтгэл зүйгээ удирдаж сурах, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг.
  • Нүдний хараанд сайнаар нөлөөлдөг.
  • Идэвхтэй хөдөлгөөн хийнэ.
  • Олон нийттэй чөлөөтэй, нээлттэй харьцдаг болж, спортын өндөр ёс суртахуунтай болно.
  • Жуниор клубын 1-р ангийн сурагч нь клубын зүгээс гаргаж өгсөн эйрсофт бууг ашиглана. Мөн нүдний шил, бүс, гар бууны гэр, илүү дайз болон илүү дайзны гэр зэрэг тамирчинд байх ёстой бүх зүйлсийг клубын зүгээс хэрэглүүлэх болно.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

  • 12 – 18 настай байх
  • Эцэг эхийн зөвшөөрөл бүхий анкет бөглөж гэрээ байгуулах
  • 4% цээж зураг (3*4 хэмжээтэй)
  • Төрсөний гэрчилгээний хуулбарыг, гэрээнд гарын үсэг зурах хүний иргэний үнэмлэхийн хамт А4 цаасан дээр хуулбарлах

JR1 Class – 7 хоногт амралтын 2 өдөр (8 цаг), сард 32-40 цагийн хичээл авч сургалт, бэлтгэл, тэмцээнд хуваарийн дагуу оролцох болно. Бүх хэрэгслийг клубээс хангана.

JR2 Class – 7 хоногт амралтын 2 өдөр (8 цаг), сард 32-40 цагийн хичээл авч сургалт, бэлтгэл, тэмцээнд хуваарийн дагуу оролцох болно. Өөрийн хувийн хэрэгсэлтэй байх шаардлагатай. JR1 Class-д 3 сар ба түүнээс дээш хугацаагаа хичээллээд анги дэвших аюулгүй ажиллагааны шалгалт өгч тэнцсэн тохиолдолд JR2 Class-д хичээллэх боломжтой болно.

JR3 Class – 7 хоногт амралтын 2 өдөр (8 цаг), сард 32-40 цагийн хичээл авч сургалт, бэлтгэл, тэмцээнд хуваарийн дагуу оролцох болно. Өөрийн хувийн хэрэгсэлтэй байх шаардлагатай. JR2 Class-д хичээллэх хугацаандаа гаргасан амжилтыг үндэслэн давтан сургалтанд хамруулж JR3 Class-д хичээллэх боломжтой. JR3 Class сурагчид ОУ-ын тэмцээнд оролцох, ажлын өдрөөр клубын сургалтын талбайд бэлтгэл хийх эрхүүд нээгдэнэ.

Анги JR1 Class JR2 Class JR3 Class
Ангилал PO, PD, ST PO, PD, ST, CL All Division
Хэрэгсэл
Клубээс гаргана
Өөрийн хэрэгсэл
Өөрийн хэрэгсэл
Glock 17 Gen.5 + SRO red dot
Сум, газны зардал Клубээс гаргана Клубээс гаргахгүй Клубээс гаргахгүй
Буудлагын бүс, хамгаалах шил Клубээс гаргана Клубээс гаргана Өөрийн хэрэгсэл
Хичээлийн хуваарь Бямба 4 цаг, Ням 4 цаг Бямба 4 цаг, Ням 4 цаг Бямба 4 цаг, Ням 4 цаг
Сард хичээллэх цаг 32 – 40 цаг 32 – 40 цаг 32 – 40 цаг
Төлбөр (1 сар) 210,000₮ 120,000₮ 120,000₮
Төлбөр (2 сар) 380,000₮ 220,000₮ 220,000₮
Төлбөр (3 сар) 510,000₮ 300,000₮ 300,000₮

JR1A Class – Бямба 09:00 – 13:00, Ням 14:00 – 18:00

JR1B Class – Бямба 12:00 – 16:00, Ням 14:00 – 18:00

JR1C Class – Бямба 15:00 – 19:00, Ням 14:00 – 18:00

JR2A Class – Бямба 09:00 – 13:00, Ням 14:00 – 16:00

JR2B Class – Бямба 12:00 – 16:00, Ням 14:00 – 16:00

JR2C Class – Бямба 15:00 – 19:00, Ням 14:00 – 16:00

МПБХ, ЭЭБК-с зохион байгуулагдах 2 ба түүнээс дээш түвшний тэмцээн сард 1 удаа явагддаг ба энэхүү тэмцээнтэй холбоотойгоор хичээлийн цаг онцгой тохиолдолд өөрчлөгдөж болно. Энэ тохиолдолд урьдчилан 7 хоногийн өмнө мэдэгдэнэ.

ACTION AIR SHOOTING CLUB жуниор хөтөлбөрт хамрагдах ХҮҮХДҮҮД дараах материалуудыг бүрдүүлнэ.

Шаардлагатай материал Тайлбар
Бүртгэлийн анкет
Сургалтанд хамрагдах үед нь эцэг, эх, асран хамгаалагч нь бөглөнө
4% Цээж зураг 3*4 хэмжээтэй байх
Бичиг баримт
Хүүхдийн төрсөний гэрчилгээг, гарын үсэг зурж төлөөлөх эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхтэй хамт А4 цаасан дээр хуулбарласан байна

            Хүүхдүүдийн хувьд гишүүнчлэл нь сар, сараар сунгагдаж явах бөгөөд хураамжаа төлсөн гишүүн нь тухайн сард явагдах хичээлүүдэд хамрагдах боломжтой.