“Цагаан сар 2020” практик буудлагын спортын “Action Air” төрлийн 2-р түвшний тэмцээний бүртгэл (2020.02.02)

  • Тэмцээний нэр: “Цагаан сар 2020”
  • Тэмцээний спонсор: Automotive Electronics
  • Тэмцээний огноо: 2020.02.02 (10:00)
  • Бүртгэл хаагдах хугацаа: 2020.01.15
  • Тэмцээнд оролцогчийн хураамж:  Насанд хүрэгч 30’000₮, жуниор 15’000₮, RO FREE (Тэмцээнд ирэхдээ төлнө)
  • Багийн хураамж: Баг дундаасаа 20,000₮

* Бүртгэл хийлгэсэн тамирчин нь тэмцээнд оролцож чадаагүй болон бүртгэл хаагдсаны дараа бүртгэлээ цуцлуулсан тохиолдолд тэмцээнд оролцсонд тооцож оноог 0-оор гаргана. Бүртгэл хаагдсаны дараа хоцорч бүртгүүлсэн тохиолдолд тэмцээнд оролцуулах боловч, тухайн division болон category-г бүртгэл хаагдах үед хэдэн тамирчин бүртгүүлсэн тооноос хамаарч шагналт байрууд гарна.

* Багийн дүнг гаргахдаа 4 тамирчны өндөр оноотой 3 тамирчны дүнгийн нийлбэрээр багийн дүнг гаргана. Багийн бүрэлдэхүүнийг expert, lady, junior, beginner гэсэн байдлаар хувиарлаж өгнө.

  • Lady ангилалд зөвхөн эмэгтэй тамирчид хамрагдана.
  • Junior ангилалд зөвхөн 21-с доош насны тамирчид хамрагдана.
  • Beginner ангилалд зөвхөн чансаа нээгдээгүй 10-с доош тэмцээнд оролцсон тамирчид оролцоно.