“Metal cup – 2019” тэмцээний бүртгэл (2019.09.01)

“Metal cup – 2019” тэмцээн нь SCSA-ын дүрмээр явагдах практик буудлагын спортын бус тэмцээн юм. Тиймээс тэмцээнд бусад буудлагын спортын анхан шатны сургалтанд хамрагдсан, аюулгүй ажиллагаа хангах чадвартай ямар ч тамирчин оролцох боломжтой.

Бүртгэл хаах хугацаа (2019.08.24)

 

Санамж:

Тэмцээнд оролцогч нь “Action Air” клубын 9-р сарын хураамжийг төлж гишүүнчлэлийн үнэмлэх дээр 9-р сарын тэмдэглэгээг хийлгэсэн байх шаардлагатай тул 9-р сарын 1-с өмнө клубын байранд ирж тэмдэглэгээ хийлгэнэ үү.

* Хэрэв “Action Air” клубын гишүүн бус бөгөөд буудлагын спортын анхан шатны сургалтанд хамрагдсан, аюулгүй ажиллагаа хангах чадвартай бол тэмцээний * хураамж 50,000₮ төлж оролцоно.

* Бүртгэл хийлгэсэн тамирчин нь тэмцээнд оролцож чадаагүй болон бүртгэл хаагдсаны дараа бүртгэлээ цуцлуулсан тохиолдолд тэмцээнд оролцсонд тооцож оноог 0-оор гаргана. Бүртгэл хаагдсаны дараа хоцорч бүртгүүлсэн бол тэмцээнд оролцуулах боловч, тухайн division болон category-г бүртгэл хаагдах үед хэдэн тамирчин бүртгүүлсэн тооноос хамаарч шагналт байрууд гарна.

Тиймээс бүртгэлээ хийлгэхдээ дор бүрнээ хариуцлагатай байна уу.