Гишүүнчлэл

ACTION AIR SHOOTING CLUB нь практик буудлагын спортын клуб бөгөөд ОУПБХ, МПБХ-ноос олгосон эрхийн дагуу Action Air төрлийн тамирчин бэлтгэл зорилгоор сургалт явуулах, тэмцээн зохион байгуулах, тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулах зорилготойгоор ажиллаж байна.

ACTION AIR SHOOTING CLUB гишүүд дараах спорт холбоодын давхар гишүүнчлэлтэй байна. Үүнд:

  • Олон улсын практик буудлагын холбоо (ОУПБХ)
  • Монголын практик буудлагын холбоо (МПБХ)
  • Монголын эйрсофт буудлагын холбоо (МЭБХ)

ACTION AIR SHOOTING CLUB гишүүнээр элсэхийн тулд практик буудлагын спортын анхан шатны аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан байх шаардалагатай. Тухайн сургалтыг дараах газруудад явуулах эрхтэй:

  • МПБХ-ны төв клуб – Төв аймаг, Сэргэлэн сум
  • МПБХ-ны экшн эйр клуб – Манай клубын хаягыг энд дарж харна уу.

ACTION AIR SHOOTING CLUB гишүүнчлэлийн  2 хувилбартай. Үүнд:

  • Насанд хүрэгчид – 18 ба түүнээс дээш насны Монгол улсын иргэн байна.
  • Жуниор – 18 насанд хүрээгүй эцэг, эх, асран хамгаалагч нь зөвшөөрсөн хүүхэд байна.

ACTION AIR SHOOTING CLUB явуулдаг сургалтууд:

  • Насанд хүрэгчдэд зориулсан сургалт
  • Жуниор хүүхдүүдэд зориулсан курс хичээл
  • Нас харгалзахгүй явагддаг танилцах сургалт
  • Тусгай хөтөлбөрт сургалтууд

ACTION AIR SHOOTING CLUB гишүүнээр элсэх, сургалтанд хамрагдах НАСАНД ХҮРЭГЧИД дараах материалуудыг бүрдүүлнэ.

Шаардлагатай материал Тайлбар
Бүртгэлийн анкет Сургалтанд хамрагдах үедээ бөглөж өгнө
4% Цээж зураг 3*4 хэмжээтэй байх
Иргэний үнэмлэхний цахим лавлагаа ТҮЦ машинаас авах
Оршин суугаа хаягын лавлагаа ТҮЦ машинаас авах
Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл, согогийн жагсаалтад заасан өвчин, эмгэггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас А-33 маягтыг өөрийн харьяа дүүргийн эмнэлэгээс авч, бөглүүлж ирэх
Цусны бүлэг тодорхойлуулсан магадлагаа Цусны эрүүл мэндийн төв эсхүл өөр бусад эмнэлэгийн тодорхойлолт
Сургалтанд бүртгүүлэх ЭНД дарна уу.

         Насанд хүрэгчдийн хувьд гишүүнчлэлийн хураамж нь сар, сараар сунгагдаж явах бөгөөд хураамжаа төлсөн гишүүн нь тухайн сард явагдах бүх клубын тэмцээнд оролцох болон бусад өдрүүдэд цагийн хязгааргүй бэлтгэл хийх боломжтой.

  1. Спортын цол, зэрэггүй гишүүн – 150,000₮ (Практик буудлагын спортын цол, зэрэггүй гишүүн)
  2. Спортын зэрэгтэй тамирчин – 120,000₮ (Практик буудлагын спортын 1 болон 2-р зэрэгтэй тамирчид)
  3. Спортын цолтой тамирчин – 100,000₮ (Практик буудлагын олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастер цолтой тамирчид)

 


 

ACTION AIR SHOOTING CLUB жуниор хөтөлбөрт хамрагдах ХҮҮХДҮҮД дараах материалуудыг бүрдүүлнэ.

Шаардлагатай материал Тайлбар
Бүртгэлийн анкет
Сургалтанд хамрагдах үед нь эцэг, эх, асран хамгаалагч нь бөглөнө
4% Цээж зураг 3*4 хэмжээтэй байх
Бичиг баримт
Хүүхдийн төрсөний гэрчилгээг, гарын үсэг зурж төлөөлөх эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхтэй хамт А4 цаасан дээр хуулбарласан байна

            Хүүхдүүдийн хувьд гишүүнчлэл нь сар, сараар сунгагдаж явах бөгөөд хураамжаа төлсөн гишүүн нь тухайн сард явагдах хичээлүүдэд хамрагдах боломжтой.

Жуниор хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

 


 

          Практик буудлагын спортын онцлог нь сураад дуусна гэсэн ойлголт байхгүй, насан туршдаа хичээллэх спорт юм. Сонирхогч та 7 хоногт ядаж ганц өдрийг зарцуулж чадах бол бидэнтэй нэгдэж чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, идэвхтэй хөдөлгөөн хийх, буудлагын спортоор хичээллэх, цаашлаад тив, дэлхийд нэрээ цуурайтуулсан мэргэжлийн тамирчин болохыг урьж байна.