email sign

ГИШҮҮНЧЛЭЛИЙН НӨХЦӨЛ

2019.01.02 

 

1 . НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү нөхцөл нь зөвхөн “Монголын Практик Буудлагын Холбоо”-ны “Экшн эйр буудлагын клуб” (цаашид “клуб” гэх)-д гишүүнээр элсэж практик буудлагын спортын хийн гар бууны төрлөөр хичээллэх иргэн (цаашид “гишүүн” гэх)-д үзүүлэх үйлчилгээний нөхцөл юм.

1.2. Клубд зөвхөн Монгол улсын иргэнийг гишүүнээр элсүүлж, практик буудлагын спортын хийн гар бууны төрлөөр бүх түвшний тэмцээнд оролцох чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой юм.

1.3. Клуб нь үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу сургалт, тэмцээн, бэлтгэлийг зохион байгуулна.

2. ГИШҮҮНЭЭР ЭЛСҮҮЛЭХ

2.1. Олон улсын практик буудлагын холбооны гишүүн улсуудад мөрдөгддөг журмын дагуу шинээр гишүүнээр элсэгч нь тухайн төрлийнхөө анхан шатны аюулгүй ажиллагааны сургалтанд заавал хамрагдах шаардлагатай.

2.2. Анхан шатны аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаж гэрчилгээгээ гардаж авсан насанд хүрсэн гишүүн нь Student Member буюу “S class” ангилалд хамаарна.

2.3. Насанд хүрээгүй иргэдийн хувьд жуниор хөтөлбөрт хамаарна.

2.4. Student member нь зөвхөн 1-р түвшний тэмцээнд оролцох эрхтэй. (2021 оны 1 сар хүртэл 2-р түвшний тэмцээнд оролцохыг зөвшөөрнө.)

2.5. Student member нь тэмцээнд оролцож байх явцад шүүгчид болон сургагч багш нар заавар зөвлөгөө өгч тайвшруулах, эргэн төвлөрөхөд туслах боломжтой, үүнийг сургалтын явц үргэлжилж байна гэж үзнэ.

2.6. Student member нь ямар нэгэн ангилалд 10 тэмцээнд оролцож чансаа нээгдэх үедээ энэхүү ангиллаас гарч “Official member” болно.

 

3. ГИШҮҮНЧЛЭЛ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ

3.1. IDLE MEMBERS LIST (IML)

IML жагсаалтад орсон гишүүнийг клубын гишүүдийн групп болон групп чатаас хасч мэдээлэл авах эрхийг хязгаарлана. IML жагсаалтад орсон гишүүн холбогдох журмын дагуу тэмцээнд бүртгүүлж, гишүүнчлэлийн хураамжаа төлсөнөөр IML жагсаалтаас гарч гишүүдийн групп болон групп чатад оруулах болно. IML жагсаалтад байгаа гишүүний чансааны оноо болон бусад архивууд хэвийн хөтлөгдөнө.

3.1.1. Student member нь 2 ба түүнээс дээш сараар хүндэтгэх шалтгаангүйгээр тэмцээн, уралдаанд оролцоогүй тохиолдолд IML-д хамруулна.

3.1.2. Official member нь 3 ба түүнээс дээш сараар хүндэтгэх шалтгаангүйгээр тэмцээн, уралдаанд оролцоогүй тохиолдолд IML-д хамруулна.

3.2.     UNSAFETY MEMBERS LIST (UML)

UML жагсаалтад орсон гишүүн нь аюулгүй ажиллагааны шалгалт өгч тэнцсэн тохиолдолд давтан сургалт шаардахгүйгээр гишүүнчлэлийн эрхийг сэргээх боломжтой. Хэрэв аюулгүй ажиллагааны шалгалтанд тэнцээгүй тохиолдолд анхан шатны аюулгүй ажиллагааны сургалтанд заавал хамрагдахыг шаардана. Аюулгүй ажиллагааны шалгалт нь байнгын бус, зөвхөн шаардлагатай үед явагдах ба тогтсон шалгалтын материалтай байхгүй.

3.2.1. Student member нь 4 ба түүнээс дээш сараар хүндэтгэх шалтгаан харгазахгүйгээр тэмцээн, уралдаанд оролцоогүй тохиолдолд UML-д хамруулна.

3.2.2. Official member нь 6 ба түүнээс дээш сараар хүндэтгэх шалтгаан харгазахгүйгээр тэмцээн, уралдаанд оролцоогүй тохиолдолд UML-д хамруулна.

3.3.     DISQUALIFIED MEMBERS LIST (DML)

DML жагсаалтад орсон гишүүн нь клубээс бүр мөсөн хасагдаж байгаа бөгөөд чансааны оноо болон гишүүнчлэлийн дугаар устана. DML жагсаалтад орсон гишүүн дахин гишүүнээр элсэж болох ба гишүүн элсүүлэх журмын дагуу дахин материалаа бүрдүүлж, анхан шатны аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдан student member болох боломжтой.

3.3.1.     Student member нь 6 ба түүнээс дээш сараар тэмцээн, уралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр тэмцээн, уралдаанд оролцоогүй тохиолдолд DML-д хамруулна.

3.3.2. Official member нь 9 ба түүнээс дээш сараар тэмцээн, уралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр тэмцээн, уралдаанд оролцоогүй тохиолдолд DISQUALIFIED MEMBER LIST-д хамруулна. (Спортын цол, зэрэгтэй тамирчдын хувьд энэ хугацаа нь 12 сар байна)

3.4.     ТУСГАЙ НӨХЦӨЛ

Клубын гишүүн нь практик буудлагын спортын аюулгүй ажиллагааны дүрэм, олон улсад мөрдөгдөж байгаа дүрэм журмыг зөрчих, Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, ёс зүйн доголдол гаргах, шүүхээр гэм буруутай нь тогтоогдож ял эдлэж эхлэсэн тохиолдолд клубын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх боломжтой.

Эйрсофт спорт-сургалтын хэрэгсэлийг дүрмийн бусаар хадгалах, тээвэрлэх, ашиглах, спортын нэр хүндийг унагасан, харлуулсан үйлдэл гаргасан тохиолдолд клубээс хасах хүртэлх арга хэмжээ авна.