email sign

 

Спортын цол, зэрэг олгох болзол

Спортын цолыг МПБХ-оос болзол хангасан гэж үзэж, Биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхэлсэн яаманд өргөн мэдүүлсний дагуу сайдын тушаалаар олгоно.

 

1. Олон улсын хэмжээний мастер

1.1. Практик буудлагын спортын 5-р түвшний тэмцээнд 1, 2, 3-р байрыг хувийн дүнгээр эзэлсэн бол;
1.2. Практик буудлагын спортын 4-р түвшний тэмцээнд тухайн ангилалд түрүүлсэн, эсхүл 2, 3-р байрыг хувийн дүнгээр эзлэхдээ тухайн ангиллын дүн (Category Result)-ээр ялагчийн онооны 90%-д хүрсэн бол;
1.3. Практик буудлагын спортын 5-аас олон улс оролцсон 3-р түвшний тэмцээнүүдэд 1, 2, 3-р байрыг хувийн дүнгээр 3-аас цөөнгүй удаа эзэлсэн бол;

2. Спортын мастер

2.1. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бол;
2.2. Практик буудлагын спортын 3-р түвшний тэмцээнд авсан оноо нь нийт дүн (Overall Result)-ээр ялагчийн онооны 85%-д хүрсэн бол;
2.3. Практик буудлагын спортын 4 ба 5-р түвшний тэмцээнд авсан оноо нь нийт дүн (Overall Result)-ээр ялагчийн онооны 75%-д хүрсэн бол;

3. Спортын дэд мастер

3.1. Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2, 3-р байр эзлэхдээ авсан оноо нь тухайн ангиллын дүн (Category Result)-ээр ялагчийн онооны 85%-д хүрсэн бол;
3.2. Практик буудлагын спортын 3-р түвшний тэмцээнд авсан оноо нь нийт дүн (Overall Result)-ээр ялагчийн онооны 75%-д хүрсэн бол;
3.3. Практик буудлагын спортын 4 ба 5-р түвшний тэмцээнд авсан оноо нь нийт дүн (Overall Result)-ээр ялагчийн онооны 60%-д хүрсэн бол;
3.4. Практик буудлагын спортын 4 ба 5-р түвшний тэмцээнд 1, 2, 3-р байрыг багийн дүнгээр эзлэх үед авсан оноо нь багийг байр эзлэхэд нөлөөлсөн бол;

4. Улсын шүүгч

4.1. Олон улсын практик буудлагын холбооны шүүгчийн 1 ба 2-р түвшний сургалт, эсвэл Монголын практик буудлагын холбооны шүүгчийн сургалтанд хамрагдаж, дараалсан 3 жилийн хугацаанд үндэсний хэмжээний болон олон улсын тэмцээнүүдэд 12-оос цөөнгүй удаа шүүгчээр ажилласан бол;
4.2. Олон улсын практик буудлагын холбооны шүүгчийн 3 ба түүнээс дээш түвшний сургалтанд хамрагдаж, олон улсын тэмцээнд 2 ба түүнээс олон удаа шүүгчээр ажилласан бол;

Спортын зэргийг МПБХ-оос болзол хангасан гэж үзэж, холбооны ерөнхийлөгчийн тушаалаар олгоно.

5. I зэрэг

5.1. Улсын аварга шалгаруулах тэмцээнд авсан оноо нь нийт дүн (Overall Result)-ээр ялагчийн онооны 70%-д хүрсэн бол;
5.2. Практик буудлагын спортын 3-р түвшний тэмцээнд авсан оноо нь нийт дүн (Overall Result)-ээр ялагчийн онооны 60%-д хүрсэн бол;
5.3. Практик буудлагын спортын 4 ба 5-р түвшний тэмцээнд авсан оноо нь нийт дүн (Overall Result)-ээр ялагчийн онооны 50%-д хүрсэн бол;
5.4. Практик буудлагын спортын 4 ба 5-р түвшний тэмцээнд 1, 2, 3-р байрыг багийн дүнгээр эзлэх үед авсан оноо нь багийг байр эзлэхэд нөлөөлөөгүй бол;

6. II зэрэг

6.1. Улсын аварга шалгаруулах тэмцээнд авсан оноо нь нийт дүн (Overall Result)-ээр ялагчийн онооны 60%-д хүрсэн бол;
6.2. Практик буудлагын спортын 3-р түвшний тэмцээнд авсан оноо нь нийт дүн (Overall Result)-ээр ялагчийн онооны 50%-д хүрсэн бол;
6.3. Практик буудлагын спортын 4 ба 5-р түвшний тэмцээнд авсан оноо нь нийт дүн (Overall Result)-ээр ялагчийн онооны 40%-д хүрсэн бол;