ТАМИРЧДЫН ЧАНСАА ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
2019.01.02
- Тамирчдын чансаа тодорхойлох журам нь зөвхөн “Монголын Практик Буудлагын Холбоо”-ны “Экшн эйр буудлагын клуб”-ын гишүүдэд хамаарна.
- Тамирчдын чансааг тодорхойлохдоо Монгол улсад болон гадаадын оронд зохион байгуулагдаж байгаа практик буудлагын спортын “хийн гар буу” төрлийн тэмцээнд МПБХ-ны зөвшөөрлөөр оролцож байгаа тамирчдын тэмцээнд оролцсон гүйцэтгэлийн %-ийг оноо болгож бүртгэнэ.
- Тамирчдын чансааг тодорхойлоход тухайн тамирчин нь хамгийн багадаа тухайн ангилалд 10 удаагийн тэмцээнд оролцсон байх шаардлагатай бөгөөд нийт онооны хамгийн өндөр 10 онооны нийлбэрээр тооцно.
- Тэмцээний дүнг танилцуулснаас хойш 48 цагийн дотор чансааг шинэчилж веб сайтад оруулна.
- Тухайн тэмцээн нь хэд дүгээр түвшний тэмцээнээс хамаарч авсан оноог 1-5 дахин үржүүлж оруулна. Жишээ нь: 2-р түвшний тэмцээнд 1-р байр эзлэж 100% гүйцэтгэлтэй оролцсон бол 200 оноогоор бүртгэнэ.
6 . Тэмцээнд оролцсон тамирчны цуглуулсан оноо нь зөвхөн тухайн тамирчны хувийн оноо тул өөр тамирчинд шилжүүлэх, бэлэглэх ямар ч боломжгүй.